Pages

Sunday, July 17, 2011

Хороо хэсч шороо идсэн, би, Хотын хогийн хомбоо

Оюутан болж МУИСургуульд богинохон боловч сурах хувь заяа надад тохиож билээ. Сургуулийн шинэ жил гэж нэг том архидалт, зодооны хажуугаар "... аймгийн оюутны шинэ жил" гэсэн том том бичигтэй зарууд сургуулийн ханаар дүүрэн, зохион байгуулагч нь мэдээж ... аймгийн оюутны холбоо. Нутаг усаа санагалзсан залуус хамт цуглан нэг үдшийг хамт өнгөрүүлэхэд нь буруу юм юу байх аж. Гэхдээ...

Sunday, June 26, 2011

Эх Монгол, Их орон

Саяхан хаанаас ч билээ "их орондоо хариад ... " гэж уншлаа, Монгол хүн л бичсэн байлтай 'их эцэг' нь юугаа зааж байсан юм бол энүүнд. Их Монгол гэж улс байжээ тэртээд, их орон улс ч байж, өнөөгийнхтэй харьцуулшгүй. Эх орон гэж бас ойлголт бий. Миний хувьд төрж өссөн Эх Монголыг минь хэлнэ. Монгол харин Их орон бол биш юм, сүүл мушгиж л яваа шүү дээ ямар ч салбарт.

Sunday, June 5, 2011

Хөшөө тийш зурайх Аратын зам балрахгүй

Одоогоос нэг жил орчмын өмнө юм даа, зурагтаар нэг эрхэм ярьж байна. "Энэ Суваргын шав тавьж таван зуун тонн буудай хэрэглэсэн" гэж. Таван зуу гэдэг дээрээ өргөлт аваад их л сүртэй хэлж байгаам, тэр их буудайг булшилчихаад шүү. Гэтэл тэр үед нь ургац алдсан Орос улс юун гадагш нь экспортлох өөрснөө өлсгөлөнд орчих гээд хилээ хааж байсан юмдаг.

Wednesday, June 1, 2011

Жожо

    Саравчны ханан завсраар сийгэх салхины ёрын чимээнд би цочин сэрлээ. Дахиад л харанхуй болчихож. Тэгэхээр орой болж байгаа байх нь. Саравчинд нуугдахаар орж ирээд хэд хоносноо ч мартаж. Энэ чинь гурав дах шөнө, үгүй ээ би андуурч байна, дөрөв дэх нь.